Шинэ мэдээ

Дархан уул аймгийн Үндэсний спортын VI их наадам амжилттай явагдаж байна

Дархан уул аймгийн  Үндэсний спортын 6-р Их наадмын анхан шатны тэмцээний  зуны спортын төрөл  Үндэсний сур, Буриад сур, Урианхай сур, Уламжлалт сурын харвааны аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт 2018.05.26-27-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 43 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөж мэргэн харваачдаа тодрууллаа.

Тэмцээний Үндэсний сурын харвааны төрөлд:Эрэгтэй харваачдаас

1-р байр: Ө.Баянбаатар 28 оноогоор

2-р байр: Б.Мөнхзул 28 оноогоор

3-р байр: Б.Энхсайхан 28 оноогоор

Эмэгтэй харваачдаас

Өвөрхангай аймгийн Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдлаа.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн  А/94 захирамжийн дагуу Үндэсний спортын VI их наадмын анхан шатны тэмцээнийг үндэсний бөх, үндэсний сур, шагайн харваа, ширээний шагайн төрлүүдээр зохион байгуулаа. Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагчийн тэмцээн 07 дугаар сарын 15-нд Бүрд суманд зохион байгуулагдана. Наадмын анхан шатны тэмцээнд 19 багийн 335 тамирчин оролцлоо.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН 6–Р ИХ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНД АЙРАГ СУМЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Монголын үндэсний спортын 6-р их наадам энэ онд тохиож байгаа. Улсын шигшээ тэмцээний өмнө, аймаг, сум, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг журамтай. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, сумдын Засаг даргын тамгын газар, үндэсний спортын холбоодуудтай хамтран зохион байгулах их наадмын үндэсний бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн барилдаанд Дорноговь аймгийн дийлэнх сумдын бөхчүүд оролцсон.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ШАГАЙН ХАРВААН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 Үндэсний спортын  VI  их  наадмын  хүрээнд  шагайн  харваан аймгийн  аварга  шалгаруулах  тэмцээн 2018 оны 06 дугаар 24-ний өдөр  Булган сумын III бүрэн дунд сургуулийн спортын зааланд зохион  байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 11 баг оролцсоноос I байр Б.Батцогоо ахлагчтай  “Хан жаргалант” баг,  II байр Д.Галбадрах ахлагчтай “ Дайчин ван” баг,  III байр Б.Одбаяр ахлагчтай “Түмэн түрүү” баг тус тус шалгарсан байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ УРАН УУРГАГЧ, БУГУЙЛЧ, ЭМНЭГ БУЛГИУЛАЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 15 СУМЫН 50 ТАМИРЧИД ОРОЛЦЛОО.

Монголын Үндэсний спортын VI их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй уран уургагч, бугуйлч, эмнэг булгиулалтын  аймгийн аварга шалгаруулах тэмцээн  2018 оны 06 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд  Орхон суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Үндэсний спортын 6-р их наадмын анхан шатны тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа

 Үндэсний спортын 6-р их наадмын хагас шигшээ тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулаа. Наадамд анхан шатны  тэмцээнд 17 байгууллагын 15 багийн 270 албан хаагч, ажилчид оролцсон.

Зохион байгуулах хороо хуралдлаа

Монголын Үндэсний спортын VI их наадам 2018 оны 2-р сараас 8-р сарын хугацаанд орон даяар өвөл, зуны спортын төрлүүдээр зохион байгуулагдахаар болсон билээ.

Наадмын спортын төрлийг тухайн спортын төрөл нь нийт хүн амыг хамарсан байдал, 2012 оны олимпийн эрх авсан зэрэг үзүүлэлтийг харгалзан сонгож,  аймаг, дүүрэг болон их дээд сургуулиуд, клубүүд бие даан оролцохоор зааварт тусгалаа.

Үндэсний спортын VI наадам 2018 оны 02 дугаар сарын 23 наас эхлэнэ

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 269 дүгээр тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”- ыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/424 тоот тушаалыг баталсан.

Тус тушаалын дагуу батлагдсан Үндэсний спортын Их наадмын нэгдсэн зааврыг батлан аймаг, нийслэл, дүүргийн Засаг захиргааны байгууллагууд болон Биеийн тамир, спортын газар /хороо/-т хүргүүлэн ажиллаж байна.

Үндэсний спортын VI их наадмын удирдлага, зохион байгуулалт нь: